Америкийн Монгол судлалын төв
Америкийн Монгол судлалын төв (AMCT) нь Улаанбаатар хотод зуны амралтын үеэр найман долоо хоногийн Монгол хэлний эрчимжүүлсэн хөтөлбөрт хамрагдахыг санал болгож байна. Энэхүү сургалт нь Монгол хэлний дунд түвшний мэдлэгтэй сурагчдад сонсох, унших, бичих, ярих чадвараа дээшлүүлэх боломжийг олгодог юм. Түүнчлэн, АМСТ нь Улаанбаатар хотод байрлах байран дээрээ жилийн турш сурагч, судлаачдад зориулсан төлбөр бүхий дадлагажуулах Монгол хэлний хичээлийг монгол хэлний янз бүрийн түвшний чадвартай хүмүүст заадаг. Хувь хүн болон бүлгүүдэд зориулан тохируулж өөрчилсөн хөтөлбөр бүхий хичээлүүдийг ч мөн санал болгож байна. АМСТ нь бакалавр, магистрын оюутнууд, их сургуулийн багш, сонирхогчдод зориулан салбар хоорондын сургалтыг мөн зохион явуулдаг. Хээрийн дадлага нь археологи, даяаршил, шилжилт хөдөлгөөн, Монголын эрчим хүчний шилжилт зэрэг сэдвүүдээр дагнаж байна.
Олон улсын амьдрах ухааны туршилт хөтөлбөр
Олон нийтийн суралцах чадварыг дэмжих хөтөлбөр болох Олон улсын амьдрах ухааны туршилт хөтөлбөр нь ахлах сургуулийн сурагчдад зориулсан олон улсын ашигийн бус туршилтын сургалтын үйлчилгээ үзүүлдэг. Энэхүү байгууллага нь Улаанбаатар хотын аялал, Хөвсгөл нуурын аялал, бусад хөдөө орон нутгийн аялал, олон нийтийн үйлчилгээний төслүүдийг багтаасан Монгол хэл соёлыг танин мэдэх хөтөлбөрийг санал болгож байна.
Монгол Улсын Их Сургуулийн Монгол Судлалын Хүрээлэн
Улаанбаатар хот дахь Монгол Улсын Их Сургуулийн Монгол Судлалын Хүрээлэн Монгол хэл, соёлын зуны сургалтыг зохион байгуулдаг. Улаанбаатар хот дахь оюутны байр болон хөдөө орон нутаг, Монгол гэрт явагдах хоёр долоо хоногийн энэхүү сургалтад эрчимжүүлсэн хэл сурах хөтөлбөрийн зэрэгцээ түүх, соёлын дурсгалт газруудаар аялах боломж багтдаг.
Монголын Олон Улсын Их Сургууль
Улаанбаатар хот дахь Монголын Олон Улсын Их Сургууль нь Монголын амьдралын хэв маягийн талаар илүү ихийг мэдэж, Монгол хэл суралцахыг хүсэж буй олон улсын оюутнуудад зориулсан Монгол хэл, соёлын хөтөлбөрийг санал болгодог. Энэ сургалтаар унших, сонсох, ярих, дүрмийн мэдлэгээ нэмэгдүүлэх боломжтой. Хичээлийг хувь хүмүүс болон 2-4 оюутнаас бүрдэх бүлэгт зориулан явуулах ба жилийн турш зохион байгуулж байна.
Монгол Улсын Их Сургууль
Монгол улсын их сургуулийн зуны сургалт хөтөлбөр нь 2-3 долоо хоногийн хугацаатай, төлбөртэй сургалт юм. Хамрах сэдвийн хүрээ нь:
- Монгол хэл, соёл – Монгол хэлний анхан шатны мэдэгдэхүүн олгох хичээлээс гадна монгол ёс заншил, шашин соёл, дуу хөгжим, нүүдлийн мал аж ахуйн хэв шинж, монголчуудын зун цагийн Наадам баярыг биечлэн үзэж сонирхох боломж тохионо.
- Археологи, Нийгэм хүн судлал – Монголчуудын малч нүүдэлчин ахуйн уламжлалт соёл, эртний үеийн археологийн малтлага, Монголын зүүн бүсийн түүхэн дурсгалт газруудын товч танилцуулга
Монгол хэл, Хэл шинжлэлийн тэнхим гадаад оюутнуудад зориулсан анхан, дунд, ахисан түвшний монгол хэлний сургалт хичээлүүдээ төрөлх монгол хэлтэй, мэргэжлийн багш нараар заалгадаг. Монгол улсын их сургуулийн эрчимжүүлсэн монгол хэлний энэхүү хөтөлбөрт жил бүр дэлхийн 20 орны 150 гаруй гадаад оюутан хамрагдан суралцаж байна.
Нүүдэлч ухаан
Монголын аглаг нутагаарх адал явдалт аялал, шинжлэх ухааны танин мэдэхүй – Монголын умард нутаг Дархадын хотгор хөндийн археологи, нутаг орны ариглан хамгаалалт, байгаль шүтэх ёс зэрэг сэдвээр зуны хээрийн сургалтууд хийхээс гадна өв соёлын чиглэлээр мөн аялал жуулчлал зохион байгуулдаг. Шинжлэх ухааны танин мэдэхүйн сонирхолтой, тухайн нутаг орны байгаль орчны болон соёлын эх сурвалжуудыг судлан таних хүсэл эрмэлзэлтэй ахисан түвшний мэргэжилтэн, оюутан, сонирхогч, сайн дурын идэвхтэн, аялагч хэн бүхнийг Нүүдэлч ухаан хүндэт зочноор хүлээн авахдаа баяртай байх болно.
Олон улсын дадлага сургалтын сургууль
Массачусетс мужид байрлах Нью-Ийнгландын Дээд боловсролын хороогоор магадлан итгэмжлэгдэж, ашигийн бус олон улсын хөгжил, боловсролын чиглэлээр ажилладаг тус байгууллага Монголд гадаадад суралцах хөтөлбөр хэрэгжүүлдэг. Монгол хэл, түүх, соёлын өвийн товчийг “Монгол: Нүүдэлч хэв ахуй, Газарзүйн улс төрийн бодлого, Байгаль орчин” удиртгал хичээлээр сургалтын нэг улиралд зааж байна. Оюутнууд хэд хэдэн хичээлд давхар хамрагдан суралцаж, сэдвийн дадлага буюу бие даасан судалгааны ажил хийж гүйцэтгэнэ. Мөн уг сургуулиас суралцагсдад сургалтын тэтгэлэг өгөхийн дээр Холбооны Пелл Грант сангаас санхүүгийн дэмжлэг хүртсэн оюутнуудад тухайн дэмжлэгийнх нь хэмжээтэй дүйх тэтгэмж олгодог.